2009-10-17 21:59:36

Одоо одоо л би чинийхээ дээрээс бороо болон асгармаар
Омголон танхил биеийг чинь нэвт норгож зүсрэн цутгамаар
Халуухан уруулын чинь амтыг мэдэрч шингэн уусмаар тэнд
Хамаг зүрх сэтгэлээрээ чамтайгаа хамтдаа нэгэн бие шиг оршмоор
Хайрын бороонд хоёул болзоонд зогсоод
Зүрхний үгсээ намуухан шивнэлдмээр
Ариухан дурлалыг минь гэрчилж чи шивэр
Аз жаргалыг зөгнөн зөгнөн намуухан шивэр бороо чи


tgs

Сэтгэгдэлүүд:
би норох дургүй шүү кк
баярлалаа
sainuu Ama yu vaina?
Зөрүүд энэ орчилонд
Зөрөөд өнгөрсөн бол яана
Тунгалаг нарны туяанд чамайг
Тэвэрч амжаагүй бол яана
Учралын огтолцол дээр таарсан юм чин
Улаахан уруулд чинь уруулаа нааж
Өөр хэнд ч урвахгүйгээр
Өр зүрхэндээ чамайг шингээе
Сэргэлэн гоо царай чинь нүдэнд минь оршоостой
Сэвлэгний чинь тансаг үнэр мэдрэхүйд минь оршоостой
Сэлгэн булгилах зүрхэнд минь хайрын дуслууд бас л оршоостой...
ххэхэхэ
агуулгыг хэлбэрт буулгах хэцүү шдээ... тэхэд Аманжинка бол гоогоо хэлбэржүүлчихээд байдгийн...
тэрлүү толгойгоо шааж байгаад орилож орхидог юм... хэхэхэ
Шивнэн шивнэн ярилцахад
Живэр живэр сахалны цаанаас
Бувар бувар үгс дулаахнаар асгарна, кккк
Үүр шөнийг ч ялгахгүй шүлэг туурвигч залуу анд минь
сайн уу, аманжинка. дээр чиний нэг шүлгийг уншсан даруй нэг тийш нисчихээд ирлээ, хэхэ.
Асгартал бороо ороосой
ах сайн уу
өнөөдөр ч сайхан шүлгүүд уншаад сайхан байх чивээ
номио сайн уу хө хэ хэ сахилгаггүй охин бна даа
микки дүү минь сайн сайн уу аан агаан ойрд орж чадаагүй ээ нэтэд
дүрсгүйхэн дүү минь сайн сайн уу агаан гэртээ гэртээ хэ хэ
вай мэ сайн сайн уу хө
наргил сайн уу азтай л бгаан бна даа хэ хэ
хүлэг бүр жороо нь үгүй
Зураг нь бас гоё юм аа.
Сэтгэгдэл үлдээх: